Transcription
Тэд үүсэн бий болсон цагаас эхлэн бид байсан. Бид одоо ч байна. Тэд одоо ч байна. Бид тэдний сайн муу зан чанар, хэзээ итгэж нөхөрлөх, хэзээ урууж тэрслэх нь дэндүү сайн мэддэг. Тэд ч бидний талаар асар их зүйлийг бичиж тэмдэглэсэн. Бидний байгуулсан төрд зүтгэж явсан. Энэ утгаараа бид мөнхийн хөрш, мөнхийн дайсан, мөн мөнхийн анд нөхөр.
Энэ удаагийн дугаар та Азийн соёл, эдийн засаг, улс төрийн хамгийн хүчтэй төлөөлөл болдог Бүгд Найрамдах Хятад Ард Улс мөн Хятад үндэстний түүх соёлын талаар ярих болно. Хятад нэрний үүсэл. Аливаа үндэстэн үүсэн бий болон бүрэлдэхдээ хөрш орнууддаа янз бүрээр дуудагдаж, мөн өөрсдийгөө ч бусад улс үндэстнээс ялган дуудах нийтлэг нэртэй болсон байдаг. Тухайлбал, бидний нэрлэдэг Хятад хэмээгч хүмүүс нь өөрсдийгөө Ханьзу буюу Хань үндэстэн, Жунгушен буюу Дундад улсын иргэн, Ханжен буюу Хятад угсаа гаралтай хүн хэмээн олон янзаар нэрлэдэг. Энэхүү нэршлүүд нь бүгд түүхэн цаг үе, соёлын нөлөөн дор бүрэлдсэн бөгөөд эртний Хань улсын одоогийн Хятад үндэстэн үндэстний хувьд бүрэлдэн тогтсонтой холбоотойгоор ханин сүү. Хятад соёл, Хятад төр дэлхий ертөнцийн төв, дунд нь байдаг гол соёл, чухал төр тул Жунго хэмээн өөрсдийгөө ихэд өргөж дууддаг байна.
Тэгвэл тэдэнтэй хэдэн мянган жилийн турш хэл зэрэгцэн амьдарч, худалдаа наймаа хийж, тулалдаж тэмцэлдэж явсан монголчууд тэднийг ондоогоор дууддаг. Мэдээж тэдний байгуулсан олон төр улсууд, Тан, Сүн зэрэг улсуудын нэрээр албан ёсоор нэрлэх авч, энгийн амьдрал, ярианд бид тэднийг Хятад гэж дуудна. Хятад гэдэг нь чухамдаа одоогийн зүүн хойд Хятадад оршин тогтнож байсан монголчууд болох Хятан нарыг нэрлэх нэршил байсан юм. Хятанчууд улсаа 907 онд үүсгэн байгуулж, төр улсуудын нөлөөнөөс дөнгөж чадах гараад байсан олон монгол угсаатнуудыг өөртөө нэгтгэж, тэдэнтэй худалдаа эдийн засаг, улс төрийн идэвхтэй харилцаа явуулж байсан билээ. Тиймээс тухайн цаг үед өмнө зүгт оршин тогтнож байсан Хятан улс нуран унасан ч өмнө зүгт орших олон улсуудыг Хятан, олон тооны дээд загвар залгаж Хятад хэмээн нэрлэх болсон. Үр дүнд нь урд зүгт ямар ч нэртэй улс байгуулагдсан бид Хятад хэмээн дууддаг болжээ.
Харин Хятад хэмээх ерөнхий нэршлээс гадна зөвхөн Хань үндэстнийг ялган нэрлэдэг Нянгид хэмээх нэршил бидэнд бий. Монголчууд бид Хятадуудыг Хятад хэмээхээс гадна бидний хэлний нөлөөгөөр Орос, зэрэг улс орнууд Хятадуудыг Китай хэмээн нэрлэдэг. Харин бусад тохиолдолд дэлхий нийт эртний Хятадын хамгийн анхны нэгдмэл гүрэн болох Цинь буюу Чин гүрний нэрээр нэрлэж, албан ёсоор Чайна хэмээн нэрлэгдэж байна.
Үүсэл хүн төрөлхтөн анхлан Африк төвд үүсэн бий болж бүрэлдээд тодорхой олон шалтгааны улмаас дэлхийн бусад газрууд руу нүүдэлсэн байдаг. Газар нутгийн үржил шим, амьтны нөөц, цэвэр усны хүрэлцээтэй байдал, хүн амьдрахад тохиромжтой дулаан чийглэг орчинг хайж энэхүү урт удаан нүүдэл эхэлжээ. Тэгвэл тэр олон шаардлагыг хангах тохиромжтой цөөхөн хэдэн газар байсны нэг нь Шар Хөх мөрний сав газар байсан юм. Шар мөрөн буюу Ухаан гол нь Төвдийн их улсаас авч зүүн зүг урссаар Шар тэнгисийн Бохай болон цутгадаг гол юм. Монголчууд бид энэ голыг Хатан гол гэж дууддаг. Газар тариалан эрхлэхэд үлэмж тохиромжтой, асар их үржил шимтэй энэ газар нутагт хүн ам хурдацтай өсөж, анхны хот суурингууд ээлж дараалан байгуулагдаж эхэллээ.
Эртний нэгэн домогт Хятадын газар нутагт асар том үерийн гамшиг нүүрлэж, олон нутгийг усан доор далд оруулсан байна. Ард иргэдийн амьдрал сүйрч, тариа ургахгүй болж, тосгодууд нүүн шилжиж байсан гэдэг. Тэр үед тэнгэрийн эрх мэдэлтэй хаадын нэг болох Шун энэ асуудлыг шийдэхээр Гун хэмээх гүнийг томилжээ. Гун үерийг зогсоохын тулд шороон далан барих арга хэрэглэсэн боловч амжилтгүй болж, есөн жилийн дараа бүтэлгүйтсэн гэж домог өгүүлдэг. Түүний хүү болох Юү үүргийг өвлөн авч, үерийг тараахаар шийдсэн байна. Харин Юү нь аавынхаасаа өөр аргаар буюу усыг зогсоох биш, урсах замыг нь нээх, далан босгох биш, сувгаар устгах стратеги хэрэглэсэн байна. Юүгийн хийсэн ажлуудыг дурдуулбал: суваг шуудуу малтан гол мөрний урсгалыг далаад, төрөх тосгодуудыг нүүлгэн, улсыг тойруулан байрлуулах есөн муж Жужоу хэмээх нутгийн хуваагчийг гаргасан нь Хятадын анхны нутаг дэвсгэрийн тогтолцоо гэж үздэг гэж үздэг. Юү өөрийн ажилдаа тасралтгүй 13 жил зүтгэсэн бөгөөд тэр хугацаанд гэрийнхээ хажуугаар гурван удаа өнгөрсөн ч орж үзээгүй гэсэн домог бий. Түүний шударга, тэвчээртэй, ард түмний төлөө зүтгэсэн ёс суртахууныг хожим төр барих эрхийн гол үзэл санаа болгосон юм. Үүний дараа Юү хаан болж Сиа улсыг үндэслэсэн гэж үздэг. Тэдний ахуй амьдрал газар тариалан дээр суурлаж байсан ч мал ахуй, гар урлал, зах зээл гээд бүхий л туслах аж ахуйг эрхэлж байлаа.
Одоогоос 10 мянган жилийн өмнө Хятадын асар өргөн уудам нутагт Шинэ чулуун зэвсгийн үе эхэлж, Яншаогийн соёл, Луншааны соёл хэмээх асар том соёлын голомтууд үүссэн юм. Тэд орчлон ертөнцийг өөрсдийнхөө нүдээр төсөөлж, дагинагийн агуй, нар, сар, од бурхадыг дүрсэлж, хадан дээр зураг зуран үлдээж байв. Тариа будааг хадгалах, жилийн тариалангын ажилдаа зориулж үрийн нөөцийг хангахын тулд бичиг үсгийн соёл Хятадад харьцангуй эрт дэлгэрчээ.
Хятадууд хүрэл, төмөр зэвсгийг боловсруулан хэрэглэх болсон үе нь 3000 гаруй жилийн тэртээ. Хятадын өргөн уудам нутагт олон овог аймгууд оршин тогтнож, хүрэл зэвсгээр өөрсдийн соёл иргэншлийг цогцлоож байлаа. Нийтээрээ тооллын өмнөх 3100-аас 2700 оны хооронд Эрлитогийн соёлын хүмүүс хүрэл зэвсэг урлаж, Хятадын хүрэл зэвсгийн үеийн хэлбэр тавьжээ. Энэ соёлыг залгамжлан хойд зүгт Шаншид хэмээх өөр нэгэн соёл оршиж байсан нь Нийтээрээ тооллын өмнөх 2000-аас 1600 он хүртлэх хугацаанд оршин тогтножээ. Харин Шанси мужийн Саншиндүү нь өнөө цагийн археологчдын хувьд жинхэнэ оньсого юм. Нийтээрээ тооллын өмнөх 2000-аас 1200 оны орчимд цэцэглэн хөгжсөн энэ хот нь урьд нь огт мэдэгдэж байгаагүй соёл иргэншлийн үлдэгдэл гэгддэг. Эндээс олдсон хүний төрхийг бүдүүлэг, хүчтэй маягаар дүрсэлсэн маск, нарийн хийцтэй хүрэл зэвсгүүд нь энэ соёлын хэмжээг тод илтгэж байдаг. Судлаачид Саншиндүүг эртний Шя улстай холбон үзэж, түүнийг эртний домогт хаадын нутаг байсан гэж таамагладаг. За, түүхийн энэ үед ч хүчирхийлэл түгээмэл байсан бололтой бөгөөд Шан соёлын үеийн Эрлито хэмээх оршуулгын газраас илэрсэн хүний яс, араг яснууд нь дайн дажин, зэрлэг харгис тэмцлийг хадгалсан гэдэг.
Хүрэл зэвсгийн энэ үеийн төгсгөлд төмөрчлөг бас гарч иржээ. Нийтээрээ тооллын өмнөх 14 дүгээр зуунд Хэбэй мужийн Гавуучин хот орчмоос олдсон нэгэн хүрэл сүхний ир нь ердийн төмөрөөр бус, солирын төмөрөөр хийгдсэн байжээ. Энэ нь тухайн цаг үеийн хүмүүс тэнгэрээс унасан төмрийн хэлтэрхийг хэрхэн ашиглаж байсан сонирхолтой нотолгоо юм. Түүнчлэн Төвдийн өндөрлөгөөс илэрсэн төмөр зэвсгийн дурсгалуудыг эртний Төвдийн зохиолт урлагдаг Жанжу хэмээх соёлтой холбон үздэг.
Эзэнт гүрний үндэс тавигдсан нь Хятадын түүхэн сурвалжуудад дурдагддаг анхны түүхэн сурвалжуудад дурдагддаг анхны Хань улс бол Сиа юм. Гэхдээ барууны судлаачид үүнийг домогт шинжтэй гэж үздэг. Харин Хятадад Хэнань мужийн Эрлито хэмээх археологийн дурсгалыг Сиа улстай холбож өөрсдийнхөө түүхийг Сиасаас эхэлтэй хэмээн тэд бичдэг байна. Эрлито суурингаас язгууртнуудын зан үйлд хэрэглэж байсан хүрэл сав суулга олдсон нь тухайн цаг үед төвлөрсөн засаглал байсныг харуулдаг. Өмнө нь үгүүлсэн үерийн домог дурдсанчлан Юү хаан Сиа улсыг байгуулан бусдаас залгамжлан захирах болсон ч, Сиа улсын сүүлчийн захирагч нь маш харгис, хэрцгий хүн байсан тул түүний захиргаан доор байсан аймаг улсууд бослого гаргасан юм аа. Тэрхүү бослого гаргасан аймгийн нэг болох Шан аймгийн захирагч Чинтаан гэгч дарангуйлагчдын эсрэг бослого гаргаж, тэднийг түлхэн унагаад Шан хэмээх шинэ угсааны анхны хаан болжээ. За, хожим энэхүү Шан улсыг энэ хэмээн нэрлэх болсон Шан гүрэн нь археологийн нотолгоотой бүхий Хятадын анхны бодит түүхтэй хаант улс юм. Нийтээрээ тооллын өмнөх 1250 оны үед Аньян хотоос олдсон зөн билгийн ясанд эртний Хятадын бичиг үсгээр тэмдэглэсэн дурсгалууд олджээ. Нийт Шан хаадууд ээлжлэн захирч, нийслэлээ зургаан удаа буюу улс нь нүүлгэсэн түүхтэй. Хамгийн алдартай нь Аньян үеийн энэ хот юм. За, Шан гүрэн бол өөр бусад соёл иргэншлүүдтэй зэрэгцэн оршиж, худалдаа хийж байжээ.
Эртний Хятадад төрийн гол хэрэг бол тэнгэрийн тахилга болон дайн гэх үзэл ноёрхож байсан гэж энэ улсын сударт тэмдэглэсэн байдаг. За, энэ нь тухайн үед төрийг үзэх тэдний үзлийн хамгийн том нотолгоо болж өгдөг. Ер нь энэ улсын үеэс хожмын Хятадын бусад улсуудад уламжлагдан үлдсэн олон зүйл үлдэж хоцорчээ. За, тухайлбал энэ улсын хаан өөрт нь дагаар орсон овог аймгуудын удирдагчдад тэтгэмж болгодог ба тэтгэмж хүртсэн удирдагчид нийслэл хотод хүрэлцэн очиж, улсын хаанд алба татвараа өргөн, хаанд үнэнч байхаа илэрхийлдэг байсан байна. За, судар бичигт энэ улсын сүүлчийн хааныг ёс зүйгүй дарангуйлагч хэмээн тэмдэглэсэн байдаг бөгөөд нийтээрээ тооллын өмнөх 11 дүгээр зууны сүүлээр Жоу улс сэргэн мандаж эхэлсэн юм.
Жоу улс нь Хятадын түүхэнд хамгийн урт удаан хугацаанд оршин тогтносон хаант улс юм. Тэд Шан гүрнийг мөөгөн дэргэдэх тулалдаанд ялж, Дунд болон Доод Шар мөрний бүсийг захирсан. Жоугийн хаадууд өөрийн засаглалаа бататгахдаа тэнгэрээс ирсэн үе залгамжилсан эзэмшил гэх ойлголтыг бий болгосон нь дараагийн олон улс гүрнүүдийн төр засаглалд нөлөөлсөн байна. Тэд Шан буюу Шан улсын соёлоос олон зүйлийг суралцаж авсны нэг нь байлдааны морин тэрэг байлаа. Тэд хөрш орнуудаа байлдан эзлэхээс гадна умар зүгийн нүүдэлчдийн довтолгооноос өөрсдийгөө хамгаалдаг байв. Тухайн цаг үед умардад Гүй, Пан, Жна, Ди, Хуэрэг олон нүүдэлчдийн овог аймгууд аж төрж байсан мэдээ бий бөгөөд тэднийг зэрлэг бүдүүлэг варвар хэмээн үзэнэ. Эртний Хятадууд өөрсдийгөө варваруудын эсрэг туурга тулгуур тавьж, хуусиа зарим их сурвалжид Журсияа хэмээн нэрлэжээ. Тэдний хувьд Хятадын соёлыг авч дагаагүй улс аймаг, хязгаар бүхэн варвар болох ба хэдийгээр хоорондоо тухайлбал, Жоу улсын эсрэг дайсан улс ч Хятад соёлтой бол тэд хуваарийн улс төрийн холбоо тогтоож, эв найрамдал харилцаатай холбоотон улс байсан ч, нүүдэлчин соёлтой бол тэд варвар буюу зэрлэг бүдүүлгүүд болох юм. Варвартай байгуулсан улс төрийн холбоо тэдний хувьд нүүдэлчдийг хуваарийн болгох үйл явц биш, зүгээр л улс төрийн шинж чанартай бодлого байжээ. Тухайлбал, нийтээрээ тооллын өмнөх долоодугаар зууны үеийн нэр зүтгэлтэн Гунчужүн: “Варварууд бол цөвөр чоно, үлэн чоно, тэдэнд буулт хийж болохгүй. Хуасаар бол төрөл садан, тэднийг гай зовлонд орхиж болохгүй” гэсэн нь тэдний үзэл санаа энэ цаг үед хэрхэн хүчтэй бүрэлдэн тогтсон байсныг харуулж байна.
Жоу гүрний сүүлчийн он жилүүдэд хөрш улс гүрнүүд хүчирхэгжиж, хязгаар нутаг дэвсгэрүүд татвараа төлөхөө зогсоож, түүний харьяанд байсан олон газрууд бие дааж эхэлж, аажмаар өөрсдийн улсаа тунхаглах болсон байна. Нийтээрээ тооллын өмнөх 771 онд Жоу улсын хаан Юүгийн цэргүүд босогч улсууд болон Чанжун хэмээх харь огийн довтолгоонд уулын тулаанд ялагдал хүлээсэн байна. За, үүний дараа Жоугийн язгууртнууд лоён хатад шинэ хаан Пинг өргөмжилж, Жоугийн хоёр дахь үе болох Зүүн Жоугийн үе эхэлжээ. Жоу улсын уналтын энэ цаг үеэс эхлэн Хавар Намрын болон Байлдаант улсуудын үе гэж хэлдэг гэж ойлгож болно. Эхэнд дурдах Хавар Намрын үе хэмээн нэрээс нь тухайн үеийн түүхийг бичсэн алдарт Хавар Намрын тэмдэглэл хэмээх түүхэн сурвалж холбоотой. Энэ үед Жоугийн хаадын төв засаглалын нөлөө эрс суларч, орон нутгийн олон жижиг язгууртнууд эрх мэдэл шилжсэн байна. Эдгээр улсуудын зарим нь зөвхөн хэрэмтэй хот ба түүний эргэн тойрондоххоо нутгийг захирч байсан бөгөөд тэд хоорондоо байнга тулалдаж, нөлөөгөө тэлэхийг хичээдэг байлаа. Иймээс жижиг улсууд хүчирхэг улсуудын нөлөөнд автагдан устаж, нийтээрээ тооллын өмнөх зургадугаар зуун гэхэд цөөн тооны хүчирхэг, баянлаг улсууд үлдсэн байна. Өмнөд нутгийн Чу, У зэрэг зарим улс Жоу улсаас тусгаар тогтнолоо зарлаж, Жоугийн эсрэг дайтаж байлаа. Энэ үед олон шинэ хотууд байгуулагдаж, нийгэм улам бүр хотжиж, худалдаа хөгжиж эхэлжээ. Нийгмийн эмх замбараагүй байдлын дунд Лао-цзы, Кун-цзы сүндэр цэрэг, алдартай сэтгэгчид түрэн гарч, улс хоорондын болон дотоод зөрчилдөөнөөс улбаалан нийгмийн бүтэц, цэргийн зохион байгуулалт сайжирч, улсууд илүү төвлөрсөн засаглалтай болж эхэлсэн байна. Тухайлбал, Жин улсын гурван хүчирхэг язгууртны гэр бүл болох Жоу, Вэй, Хань овогтнууд Жингийн хааныг түлхэн унагаж, улсын нутаг дэвсгэрийг хуваан эзэмших болжээ.
За, энэ үед Хятадын сонгодог философийн урсгалууд хөгжиж эхэлсэн ба Конфуцизм, Даосизм, Хуульч урсгал буюу Легализм, Маоизм зэрэг багтдаг байна. За, үүнээс Конфуцизм болон Даосизм урсгал нь Хятадын соёлд хамгийн гүн гүнзгий нөлөөг үзүүлсэн билээ. За, тэрхүү үзлүүдийг ерөнхийд нь харж үзвэл тухайн цаг үеийн нийгэм соёлын амьдралаас урган гарсан нь харагдаж байдаг. Тухайлбал, Хавар Намрын үед Хятадад гар урлал, үйлдвэрлэлийн салбар асар хурдацтай хөгжиж эхэлсэн байна. Өмнө нь зөвхөн газар тариалан дээр суурилдаг байсан эдийн засаг ийнхүү гар урлал, үйлдвэрлэлийн салбарын нөлөөгөөр хүрээгээ ихээр тэлснээр гар урчууд, худалдаачид баяжих болж, уламжлалт нийгмийн “хэн сурвалжит, тэр баян, хэн сурвалжит биш, тэр ядуу” гэсэн үндсэн дүрэм өөрчлөгджээ. Ядуу гаралтай хүн ч сурвалжит болох боломжтой гэсэн нөхцөлд, за, Хятад орныг хэрхэн удирдаж, чиглүүлэх вэ гэсэн асуулт үеийн хаад ноёдын болон олон сэтгэгчдийн санааг чилээсэн асуудал болоод байлаа. Энэ цаг үед олон шинэ үзэл санаа гарч ирсэн нь нэгэндээ томоохон нөлөөг үзүүлжээ.
Товчхондоо, Конфуцизмын үзэл санаанд ёс зүй, улс төрийн номлол, сайн хүний тухай буюу “Сүзүү Сигийн” сургааль гол барьц, суурь эзэлдэг. Түүний энэхүү үзэл санаанд баяжихын төлөө тэмүүлж буй нийгмийн шинэ давхаргынхны үзэл санаа байхгүй. Тэдний эсрэг ёс суртахуун, үүргийн чухлыг онцлон тавьж, хуучны уламжлалт байдал, хэв журамд нэгдсэн сургаалыг айлдах болсон. Конфуцийн үзлээр хүнлэг, ёс журамт, үнэнч байдал, ахмад хүнийг хүндэтгэх, Сиа харилцааны хэм хэмжээг мөрдөх ли, за эдгээр нь нийт хүн төрөлхтний үнэт зүйл юм. Тиймээс хувийн сайн сайхан чухал биш, энгийн хооллож, ус ууж, гэрээ цэвэрлэж, унтах нь жинхэнэ баяр баясгалан. Бодит байдлыг танин мэдэх, мэдэх үйл явцын гайхамшигийг олж мэдэхийг хичээхийг хүмүүст номлож байжээ. Тэрбээр улс төрийн асуудалд хандахдаа төр, гэр бүлийн хооронд зарчмын ялгаа байхгүй, нэг ижилхэн загвартай. Хаан хаан шиг, албат албат шиг, эцэг эцэг шиг, хүү хүү шиг байх ёстой хэмээн хэв журам сахина гэсэн үг байв.
Байлдаант улсуудын үе нийтээрээ тооллын өмнөх тавдугаар зуунд Хятадад долоон том улс давамгайлж эхэлсэн. Эдгээр улсуудын хоорондох ширүүн өрсөлдөөн, тулаан нь Байлдаант улсуудын буюу Дайн ч улсуудын үе хэмээн нэрлэгдэх болсон. Жоугийн хаан нэр төдий хаан хэвээр үлдсэн ч, нийтээрээ тооллын өмнөх 256 он хүртэл төрийн бодит эрх мэдэлгүй байсан байна. Энэ үед соёл, математик зэрэг салбарт олон дэвшил гарчээ. Тухайлбал, Хавар Намрын тайлбар хэмээх бүтээл бичигдсэн бөгөөд нийтээрээ тооллын өмнөх 305 оны үед хамаарах хусан дээр бичигдсэн хоёр оронтой арван өржмийн хүснэгт нь дэлхий дээрх хамгийн эртний математик тооцоолуудын жишээний нэг гэж үздэг. Үүнийг үндэслэн тухайн үед худалдааны тооцоо өндөр түвшинд хүрсэн байсныг харж болно. Тухайн үед захиргааны шинэчлэл хийгдэж, эзэлсэн нутгуудыг Гуан Син гэж хуваах болсон. За, энэ систем нь дараа дараагийн үед ч үргэлжилсэн ба орчин үеийн Хятадын засаг захиргааны нэгж нэрчлэлд туссан байдаг байна.
Конфуцийн үзэл санаа хүчээ авахын зэрэгцээ түүнтэй бараг нэгэн зэрэг гарч ирсэн сэтгэгч Лао-цзыгийн үзэл санаа нийгмийн харж буй өнцөг Конфуцийнхаас арай өөр байлаа. Лао-цзы нийгмийн бүх гай зовлон хүн өөрсдөөс болсон гэж үздэг бөгөөд хаант улсын бүхий л захирагчид зөвхөн өөрийн хаан төрөө хайрладаг, бусад хаан төрөө хайрладаггүй. Өрхи